
Өчигдөр ХУД-ийн 2-р хорооны “Түмэн шир” ХХК-ны агуулахаас ямааны хялгасан ноолуур 150 кг алдагдсан хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Өнгөрсөн онд мөн ХУД-ийн гуравдугаар хороонд “Говь" ХХК-ний хялгас ялгах үйлдвэрээс 78
кг ноолуур алдагдсан байдаг. Чухам ноолуур хулгайлж буй хүмүүс зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг этгээд үү, үгүй юу гэдгийн цагдаагийн байгууллага шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/