
Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн офицер дэслэгч Н.Баатар нь байлдагч П.Хэнмэдэхийг зодож зүү залгиулсан” гэх мэдээлэл гарч олон нийтийн цочроосон. Энэ хэргийн дагуу Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 280 дугаар зүйл буюу “Биедээ гэмтэл учруулах буюу өөр бусад аргаар цэргийн албанаас зайлсхийх“ гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байлдагч П.Хэнмэдэх 1,5 жилийн ял авсан байдаг. Тэрбээр одоо Увс аймгийн жирийн дэглэмтэй хорих ангид ялаа эдэлж байгаа. Тэгвэл хүүгийн биеийн байдал маш хүнд байгааг түүний аав хэвлэлийнхэнд дуулгалаа. Мөн зүү залгисан цэргийн ар гэрийнхэн давж заалдах шатны шүүх хуралд өргөдөл өгөхөөр нийслэлд ирээд байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/