
Уулзалтад Солонгос дахь Монгол иргэдийн нийгэмлэг, эмэгтэйчүүдийн холбоо, залуучууд, оюутны зэрэг байгууллагууд оролцсоноос гадна БНСУ–д мөн үеэр ажиллаж байгаа УИХ–ын гишүүн Г.Батхүү, ‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХХК–ын захирал Я.Батсуурь нар байлцсан аж.
Уулзалтын үеэр шинэчлэлийн Засгийн газрын бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдэд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон гэлээ.