
Мөн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Алтан-Өлгийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага ирж, Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад эзэнгүй 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, эд хогшил, дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.
Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн гал унтраах тасаг шуурхай хүрэлцэн очиход 6х7,5 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/