
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Цанын баазын зүүн талд машин цасанд сууж 4 иргэн хөлдөх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр шөнө НОБГ-т өгсөнөөр нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын тасгийг гаргахад “Хаммер H3” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татаж гарган, 22-30 настай 4 иргэнийг ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ. Иргэд цаг агаар хүйтэрч байгаа энэ өдрүүдэд хөдөө орон нутгийг зорихдоо бэлтгэл ажлаа сайн хангаж явахыг НОБГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/