"Люмино” хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишигийн гэрт өчигдөр шөнө үл таних 10 орчим залуус очиж айлган сүрдүүлж, мөнгө авсан талаарх мэдээлэл цахим хуудсаар шуугиж эхэллээ. Энэ талаар Бажи өөрөө цахим хуудсаараа мэдээлсэн байна. Б.Батхишиг тухайн үед цагдаа дуудсан боловч залуусыг явсны дараа ирсэн гэнэ.
Тэгвэл энэ талаар тэрбээр "Манайд 10 гаруй залуус ирж хаалга балбаж байгаад явсан. Түүнээс биш манайд орж ирж, мөнгө аваагүй. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгөхөөр гарах гэсэн боловч айгаад гарч чадсангүй" гэв.

Д.Дуулим
Сэтгэгдэл (2)