
2014 оны 02 сарын 11-ний мэдээгээр Багануур, Багахангай, Баянзүрх, Эмээлт, Баруун туруун, Яармагийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд 24 цагийн хяналт шалгалт хэрэгжүүлж 106 тээврийн хэрэгсэл, 320 зорчигчийн ачаа тээшинд үзлэг хийж хөдөө орон орон нутгаас хот руу болон дамжин өнгөрч буй малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг шалгажээ. Энэ хугацаанд адууны мах 15,95 тн, үхрийн мах 8,2 тн, хонины мах 13,02 тн, ямааны мах 3,53 тн, цагаан идээ 2 тн, хивэг 200 шуудай , үхрийн шир 503 ш, адууны шир 400 ш, ямааны арьс 9521 ш , хэрэглэгээний мод 408 м3 , тугал 11 толгой, адуу 30 толгой / Дорнод, Хэнтий аймгаас Архангай, Баянхонгор луу / явж байгаа мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээтэй малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг шалган нэвтрүүлжээ гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.