
Монголын дугуйн холбооноос өвлийн дугуйн уралдааны цуврал тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн нь ирэх бямба гараг буюу энэ сарын 15-аас эхлэн Их тэнгэрийн аманд болно. Уралдаан нь ундаг дугйн спортыг олон нийтэд сурталчилах, таниулах, хүүхэд залуусыг энэ спортод дуртай болгох зорилготой болохоор бөөн гараагаар эхэлж, мэргэжлийн болон сонирхогчид хамтдаа өрсөлдөнө. Уралдаан 2,1 км-ын тойрон замд болох ба Олон Улсын дугуйн холбооны дүрмийн дагуу зохион байгуулагдах ажээ.