
АТГ болон Нийслэлийн прокурорын газраас "Цэвэр агаар сан"-г удирдаж байсан Н.Хүрэлсүх нарыг нийслэлийн утаа багасгах төслийн мөнгөнөөс 1.9 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй хэмээн үзэж, яллагдагчаар татсан юм. Тэгвэл энэ хэрэгт холбогдсон Мэргэлжийн хяналтын газрын санхүү хяналтын улсын ахлах байцаагч Д.Гэрэл, санхүү хяналтын улсын байцаагч Б.Алтантуяа нарыг албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах ЭХТА-ийн 272.2-д зааснаар тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жилийн хорих ялаар шийтгэж тус хорих ялыг ЭХЕА-ийн 61.1, 61.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна.
Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэцгээд бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн хэмээн ЭХТА-ийн 150.3-д зааснаар 5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний торгууль, 8 жилийн ял, хуурамч бичиг баримт, тамга тэмдэг үйлдэх ашиглах гэмт хэрэг ЭХТА 233.2-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгэжээ. Ингээд нийт 8 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/