
Монголын эмэгтэй сагсан бөмбөгчдийн хамгийн том, нэр хүнд бүхий Спрайт лигийн аварга шалгаруулах тэмцээн тун удахгүй эхлэх гэж байна. М-Си-Эс Кока Кола компанитай хамтран эмэгтэй сагсан бөмбөгчдийн ур чадварыг дээшлүүлэх, шилдэг шинэ тоглогч, баг тамирчдыг тодруулах гол тэмцээн болдог уг лигийг эхлэх мөчийг шилдэг эмэгтэй сагсан бөмбөгчид маань тэсэн ядан хүлээж байгаа нь тодорхой. Эмэгтэйчүүдийн Спрайт лигийн техникийн зөвлөгөөн маргааш буюу Баасан гарагийн 13.00 цагт СТО-нд болно.