
2. Хайр надаас юу ч асуудаггүй хэрнээ, асар их эрч хүч хайрладаг. Уильям Шекспир
3. Өшөө хорсол амьдралыг боомилдог ч, хайр түүнээс сулладаг. Өшөө хорсол амьдралыг ээдрээтэй болгодог ч, хайр түүнийг зөөллөдөг. Өшөө хорсол амьдралыг сүүдэртүүлдэг ч, хайр гэрэлтүүлдэг. Мартин Лютер Кинг
4. Сайн сайхан гэр бүл гэдэг 2 зүрх нэг тэмүүлэлтэй байхыг хэлнэ. Лэв Толстой
5. Дурлал гал халуун байх тусмаа, мөс шиг хүйтэн төгсгөлтэй байдаг. Сократ
6. Хайр дурлал нь үхэл хагацлыг хий үзэгдэл болон хувиргаж амьдралыг утга учиртай, аз жаргалтай болгодог. Л.Н.Толстой
7. Эмэгтэй хүнийг хайрлах сэтгэлээс хорвоо дээрх сайн сайхан бүхэн үүдэлтэй. М.Горький
8. Хүнд хүртээлтэй хамгийн агуу аз жаргал болох хайр дурлал нь яруу сайхан, өөдрөг бүхнийг дуудагч уриа байх ёстой. Б.Паскаль
9. Бүсгүйд дурлахдаа түүнийг эмэгтэй гэж бодохоосоо илүү хүн гэж бодож хайрла. В.А.Сухомлинский
10. Үзэн ядалтыг нуух хялбар байдаг. Дурлалыг нуух хэцүү, хайхрамжгүй байдлыг нуух бүр хэцүү. Л.Берне
11. Дотно хүнтэйгаа хамт байхад цаг хугацаа илүү хурдан явчих шиг санагддаг. И.Гёте
12. Дурлал бол зэсийг алт болтол өнгөлж чаддаг төдийгүй, алтыг ч зэс болгон хувиргадаг хуурамч дархан. О.Бальзак
13. Хайр сэтгэл хэзээ ч шаарддаггүй-үргэлж өгдөг, байнга шаналдаг мөртлөө эргэцүүлдэггүй, өөртөө хэзээ ч өширхдөггүй. М.Ганди
15. Сахилга баттай, тэвчээртэй байх нь боолчлогдол биш, хайр дурлалд ч эдгээр чанар чухал байдаг. В.И.Ленин