
2014 оны 02 сарын 11-ний мэдээгээр Багануур, Багахангай, Баянзүрх, Эмээлт, Баруун туруун, Яармагийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд 24 цагийн хяналт шалгалт хэрэгжүүлж 106 тээврийн хэрэгсэл, 320 зорчигчийн ачаа тээшинд үзлэг хийж хөдөө орон орон нутгаас хот руу болон дамжин өнгөрч буй малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг шалгаж адууны мах 15,95 тн, үхрийн мах 8,2 тн, хонины мах 13,02 тн, ямааны мах 3,53 тн, цагаан идээ 2 тн, хивэг 200 шуудай , үхрийн шир 503 ширхэг, адууны шир 400 ширхэг, ямааны арьс 9521 ш , хэрэглэгээний мод 408 м3 , тугал 11 толгой, адуу 30 толгой / Дорнод, Хэнтий аймгаас Архангай, Баянхонгор луу / явж байгаа мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээтэй малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг шалган нэвтрүүлжээ. 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь 3 аймгийн 9 сумдын нийт 622 мал шүлхий өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилж нийт 522 мал /үхэр/ зориудаар устгаж, дээрхи сумдын 181 өрхийн 257937 малд үзлэг тандалт хийж, нийт 309248 толгой малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/