
Зарим зардын дүнг танилцуулбал Халамжийн сангаас алдар цолтой ахмад дайчдын тэтгэмжид 0.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Хотын нийтийн тээврийн татаас 5.2 тэрбум, улаан буудай, махны татаас 17.0 тэрбум, засгийн газрын нөөц хөрөнгийн зардал 0.2 тэрбум, их дээд сургууль коллежийн оюутны тэтгэлэг 0.2 тэрбум, хөрөнгө оруулалтын зардал 51.5 тэрбум хүрсэн аж.