
Харин 4 долоо хоногтой ТБҮЦ-ны тухайд нийт 174 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 10.92 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна. Энэ төрлийн үнэт цаас нь харьцангуй урт хугацаатай санхүүгийн хэрэгслийг мөнгөний зах дээр бий болгох угтвар нөхцлийг бүрдүүлэх зорилготой бөгөөд 4 долоо хоногийн давтамжтайгаар БХЗ дээр тогтмол арилжаалж байна.