
Түүнчлэн БНХАУ-ын Шанхай хотод суралцаж байхдаа оршин суух журам зөрчиж 3 сар гаруй визний хугацаа хэтрүүлснээр хууль бусаар оршин суусан нэг өдөр тутамд 500 юанийн торгууль хүлээсэн иргэн Э-ийн ар гэрийнхний гаргасан өргөдлийн дагуу ГХЯ-ны Консулын газар Эрээн дэх Ерөнхий консулын газартай хамтран ажиллаж, ногдуулсан торгуулийг багасган 5000 юань болгон, эх орондоо ирэх нөхцлийг бүрдүүлэв.
Манай иргэд хилийн чанадад зорчиход тухайн орны визийн журмыг чандлан сахиж, визийн зөрчил гаргахгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/