
Английн цомын өөр нэг том багуудын дуэль бол Ливерпүүль болон Арсенал клубүүдын тоглолт байлаа. Хэдхэн хоногийн өмнө “Их буучид” Ливерпүүлийн талбайд очиж 5:1 харьцаатайгаар гутамшигт хожигдол амсаад байсан. Тэд энэ удаа хасагдах шатанд өрсөлдөгчөөсөө хариугаа авч 2:1 харьцаатай ялалт байгуулсан авсан юм. Арсеналаас гоолуудыг Alex Oxlade-Chamberlain болон Lukas Podolski нар оруулсан бол эсрэг багаас Steven Gerrard цорын ганц гоолыг оруулжээ. Дараагийн шатанд Арсенал клуб Эвертон клубтэй тоглоно.