
Нутгийн өмнөд хагаст солигдмол үүлтэй, нутгийн хойд хагаст багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн бүс нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 21-26 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 градус хүйтэн байна.