
Уулын спортын олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин Ч.Болдбаатар Баян-Өлгий аймгийн нутаг, Алтай Таван богд ууланд авираад буцаж явахдаа осолдсон талаар эх сурвалж мэдээллээ. Энэ талаар албаныхнаас тодруулахад үгүйсгэсэнгүй. Тэд хэлэхдээ " Ар гэрийнхэн нь Ч.Болдбаатарыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр осолдсон тухай дуудлага өгсөн. Тиймээс эрэн хайх ажиллагааг явуулж байна" гэв. Юутай ч зарим эх сурвалжийн хэлж буйгаар түүнийг хайхад онцгой, цагдаа нараас гадна мэргэжлийн уулчин хэрэгтэй байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)