
Үндэсний супер лигийн улирлын тоглолтууд дуусч, багууд шийдвэрлэх мөч буюу плэй оффын тоглолтуудаа хийж эхэллээ. Өчигдөр плэй оффын эхний тулааныг Сүхбаатар СБЛ Хасын хүлэгүүд баг Баянгол Гурвантамир багтай хийсэн юм. Тус тоглолт 103:84 -ийн харьцаатай Хүлэгүүдийн ялалтаар өндөрлөсөн. Ингэснээр цувралыг 1:0 –ээр СБЛ Хасын хүлэгүүд тэргүүлж эхэллээ.