
Монголын сагсан бембегийн тvvхэнд анх удаагаа лигийн тоглолтыг ФИБА-гийн Олон улсын гурван шүүгч шүүн явуулахаар болжээ. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны урилгаар Мексик улсын иргэн ФИБА –гийн ОУ –ын шүүгч Габриел Лил, мөн Мексик улсын иргэн ФИБА –гийн шүүгч Кризна Доминикиз нар манай улсад хүрэлцэн ирээд байгаа ажээ. Эдгээр шүүгчдын хамт Монголын анхны ФИБА –гийн ОУ –ын шүүгч Батбаярын Ганзориг плэй оффын тоглолтуудыг шүүж явуулах юм байна. “Сэтгэл сэргээм” үндэсний лиг үргэлжилсээр.