
Хятадын Жэжянь мужид шинэ төрлийн H10N8 вирусээр хоёр хүн амиа алдсан тухай бид мэдээлсэн. Мөн уг өвчнөөр нэлээд олон хүн өвчилсөн байгаа юм. Үүнээс болж манай улс Хятадаас тахиа, гахайны мах оруулж ирэхийг хориглоод байгаа. Дээрх өвчний тархалт өмнөд хөршид зогстол манай улс энэ хоригоо зогсоохгүй гэдгээ албан ёсоор илэрхийлээд буй. Улмаар хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсүүдэд хилийн боомтоор нэвтэрч буй зорчигдын биеийн халууныг хэмжих, сэжигтэй тохиолдолд асуумж авах, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэхийг даалгасан байна. Одоогоор химийн бодис тарьсан тахианы мах Монголд орж ирээгүй гэдгийг албаныхан хэллээ.
Д.Ундрах /24tsag.mn/