
Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал өгчидөр орой эх орондоо хүрэлцэн иржээ. Тэрээр өнгөрсөн сарын башёд урамтай сайхан барилдаж дээд зиндааны 28 дахь түрүүгээ авсан юм. Өнгөрсөн сарын дундаас эхлэн Хакухо аварга арлын Япон улсын иргэн болж иргэншлээ солих гэж байна. Зодог тайлаад дэвжээндээ багшаар үлдэх гэж байна гэсэн мэдээ сонин сэтгүүлүүдээр хөвөрсөн. Тэгвэл их аварга маань үүнд албан ёсоор тайлбар хийжээ. Тэрээр хэлэхдээ “Би сумогоос үхэн үхтэлээ холдож чадахгүй. Гэхдээ иргэншил солих, Японы иргэн болно гэсэн зүйл байхгүй.” гэжээ.
Сэтгэгдэл (2)