
БОАЖ-ын сайд асан Л.Гансүх арилжааны банкаас хоёр сая ам.долларын зээл аваад хожмоо зувчуулах ажлыг гардан зохион байгуулсан гэж эх сурвалжууд мэдээллээд байгаа. Энэ хэрэг “Хүннү стийл” гэх компани арилжааны банкнаас хоёр сая ам.долларын зээл
аваад хугацаандаа буцааж төлөөгүйгээс эхэлсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, “Хүннү стийл” компани хуурамч бичиг баримт ашиглан, ашигт малтмалын лиценз ашигласан болох нь тогтоогдсон байдаг. Түүнчлэн ашигт малтмалын газрыг эрдэс баялгийн зөвлөлөөр ашигт малтмалын
лицензээ оруулж, хуурамч нөөц тогтоолгон, хайгуулын дүгнэлт
гаргуулжээ. Юутай ч энэ хэрэгт Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх холбоотой болж хууль, хяналтынхан шалгаж эхэлсэн байна.
Гагцхүү Л.Гансүх уг хэрэгт санаатай оролцсон уу эсвэл өндөр албан тушаал хашиж байснаараа санамсаргүй татагдсан уу гэдгийг хуулийнхан эцэслэн тогтоох биз ээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)