
Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагу Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад 14х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 16 дугаар байрны зүүн талд гараж шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад эзэн нь тодорхойгүй авто гаражид автомашин асаах зорилгоор ил гал гаргаж унтраалгүй орхисноос утаатай байсан тул шалгаад хорооны цагдаад хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Нарлагийн 10А дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэрийн дотор талд зүүн талын туурга, унь, хана шатаж байсныг унтраасан байна. Эдгээр гал түймрийн дуудлагыг эс тооцвол НОБГ өчигдөр тайван өнжжээ.
Д.Ундрах /24tsag.mn/