
Тиймээс тэрбээр уг мессеж ирсэн баримтыг өөрийн твиттер хуудсанд тавьж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргасан байна. Ингэхдээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд тусгайлан хүсэлт гаргав.
Хэдхэн өдрийн өмнө "Люмино"-ын Баажи орой үдэш танихгүй хүмүүс гэрийнх нь хаалгыг нүдэж сүрдүүлсэн талаар мөн л Х.Тэмүүжин сайдад гомдол мэдүүлж байсан юм. Энэ мэтээр Х.Тэмүүжин сайд ойрд сүрдүүлгэд өртөгсдийн гомдлыг твиттерээр дамжуулан хүлээн авах том ажилтай боллоо.
М.Зоригт гишүүнийг заналхийлсэн этгээдийн хувьд утасны дугаар нь тодорхой байгаа учраас хэн гэдэг нь тун удахгүй тодорхой болох аж.


Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)