
Тоо, ширхэгийн хувьд хамгийн их арилжигдсан үнэт цаасны жагсаалтад “Хай Би Ойл” 1364, “Женко тур бюро” 1250, “Шивээ овоо” 819, “Ремикон” 700 ширхэг арилжигдсанаар тус тус бичигдсэн бол гүйлгээний үнийн дүгнээр жагсаавал “АПУ” компанийн ард “Шивээ овоо” 6,006,015 төгрөг, “Баянгол зочид буудал” 4,033,000 төгрөг, “УБ-БҮК” 1,776,000 төгрөг, “Хай Би Ойл” 436,480 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээр бичигдэж байна.