
Энэ удаагийн форум нь дараах хэд хэдэн зорилгын хүрээнд зохиогдох болно.
Үүнд: Улс орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, ханган нийлүүлэгч болоод уул уурхайн бизнесмэнүүдийн хоорондын бизнесийн уялдаа харилцааг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд багтана.
Тус форумыг зохион байгуулагчдаас хурлын төлөөлөгчдийг бүртгэж байна. Мөн үзэсгэлэнгийн цөөн талбай үлджээ.Уул уурхайн бизнес эрхлэгч болон ханган нийлүүлэгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 70116009, 99081050, эсвэл форумын албан ёсны вэб болох www.minerandsupplier.com –руу хандана уу.