
Хатагтай Гиверс Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, уул, уурхайн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэх болон нийгмийн бүх давхрагад хүртээмжтэй хөгжлийг дэмжих зэрэг нийгэм, эдийн засгийн асуудлуудад анхаарал хандуулан Сангийн яамны удирдлага, хамт олонтой нягт хамтран ажиллаж байсан. Иймд хатагтай Гиверст Сангийн яамны хамт олонтой нээлттэй, нөхөрсөгөөр хамтран ажилласанд талархал илэрхийлж, Санхүүгийн албаны Хүндэт тэмдэгээр шагнав.