
Гурван өдөр үргэлжилсэн чуулганы үеэр Монголын талаарх тусгай хэлэлцүүлэг болж, 50 орчим компанийн төлөөллүүд оролцсон байна. Монголын талаарх тусгай хэлэлцүүлгийг нээж, Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлсэн үгэндээ "Уул уурхайн салбарт урт хугацааны, ойлгомжтой, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлсэн" болохыг онцолсон юм. Түүнчлэн Монгол Улс хөрөнгө оруулагчдад өргөн их боломж, улс төр, эдийн засаг, эрх зүйн тогтвортой байдаг, хөгжил цэцэглэлтийг санал болгож байгаа гэжээ.