
Валютын ханшийн тус өсөлттэй холбогдуулан Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг гаргуулахаар Монголын Үндсэний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд компани, хувь хүмүүс маш их хандаж байгаа юм байна. Тиймээс бизнес эрхлэгчид валютын ханштай холбоотойгоор өөрийн компанид учирсан бодит хохирлын хэмжээ холбогдох материалын хамт МҮХАҮТ-т ирүүлж өнөөдөр 10.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоотод болох “ВАЛЮТЫН ХАНШИЙН ӨСӨЛТ БИЗНЕСТ НӨЛӨӨЛЖ БУЙ БАЙДАЛ” хэлэлцүүлэгт оролцон өөрсдийн санал бодлоо илэрхийлэн оролцохыг МҮХАҮТ-аас уриалж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)