
Тус хэлэлцүүлэгт оролцож буй эдийн засагчдийн дийлэнхи нь валютын ханш буурах нөхцөл харагдахгүй байна хэмээн ярьж байна. Учир нь валютын ханшийн өсөлтийг 8 хувийн ипотекийн зээл дэвэргэж байна гэв. Банкууд 8 хувийн зээлд анхаараад бизнесийн зээлүүдийг хумисан. Ингэснээр бизнес орчин санхүүгийн талаасаа царцанги байдалд орсон гэлээ. Мөн худалдаа хөрөнгө оруулалт буурсан. Уул уурхайн хувьд ч ханшийн өсөлтөөс шалтгаалж цаашид доллараар зээл авсан бизнесийнхэний чанаргүй зээлийн хэмжээг өсгөх хандлагатай байна хэмээн энд цугласан эдийн засагчид үзэж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)