
Чехийн төлөөлөгчид Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж нар, салхи, усны бүхий л эх үүсвэрийг барьж байгуулах боломж, туршлага тус улсын компаниудад байгааг онцлов. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд оролцохоор санал өгч байсан туршлагатайгаа хэлээд уг төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа гэлээ.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт энэхүү салбарт цаашдын хамтын ажиллагаа нээлттэй бөгөөд Орхон аймагт усан цэнэгт цахилгаан станц барьж байгуулахад БНЧУ-ын компаниуд оролцож болохыг хэллээ