зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Царцаасан төсвийн цаадах маапаан

2014-3-17
0
ЖИРГЭХ
Царцаахгүй, зогсоохгүй гээд байсан “алдарт” “Авлигажсан төсөв”-ийн ард нуугдсан “Авлига” даравч дардайж, булавч бултайхын үлгэр болж буй. “Авлигажсан төсөв”-ийг Ерөнхий сайд
    indexЦарцаахгүй, зогсоохгүй гээд байсан “алдарт” “Авлигажсан төсөв”-ийн ард нуугдсан “Авлига” даравч дардайж, булавч бултайхын үлгэр болж буй. “Авлигажсан төсөв”-ийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг царцаах шийдвэр гаргаснаас хойш нэлээд эсэргүүцэл гарч байсан  ч өдгөө намжсан нь удаа дараа төсвөөс хөрөнгө мөнгө авсан ч ажил нь урагшилдаггүй, асуудал нь дуусдаггүй барилгын ажлуудын үнэн төрх илчлэгдсэнтэй холбоотой. Наад зах нь захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4-т заасан “Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа ажил үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно” гэснийг зөрчиж, иж бүрнээр нь бус хэсэгчилсэн байдлаар тендер зарлах, төсвийн тухай хуульд ажил эхлүүлэх байдлаар тусгуулсан бага өртөг, тухайн жилийн төсвийн хуульд батлагдсан санхүүжилтийн дүнгээр гэрээ байгуулсан тохиолдол 67 объектод гарсан гэдгийг аудитын дүгнэлт батлаад өглөө. Тухайлбал, ССАЖЯ-наас Гандантэгчилэн хийдийн өргөтгөлийн барилга гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг тухайн жилийн төсөвт батлагдсан дүнтэй уялдуулан 5 удаа тендер зарласан ба анх батлагдсан төсөвт өртөг 5,2 дахин буюу 12,892,0 сая төгрөг болж өссөн байдаг. Гэтэл Гандантэгчилэн хийд нь төрд “хамгийн их эрхэлсэн” газар. Татвараас бүрэн чөлөөлөгдсөн буяны байгууллага атал үйл ажиллагаа нь буяны бус бизнесийн чиглэл рүү хазайж тусгайлан тогтсон тарифаар буян ном хурдаг. Үйлчлүүлэгчээр тасардаггүй атал, ашиг орлого нь хаалттай, татвар төлдөггүй, буяны ажлаар бизнес хийдэг эл хийдэд өргөтгөл хийх шаардлага үнэхээр байсан уу. Бас 5 удаа тендер зарлан ач холбогдол өгч, төсөвт өртгийг нь нэмж, төрийн хөрөнгөнөөс “саах” хэрэг байсан уу гэдэг асуултыг уншигч танд үлдээе. Тус хийд нь нэг өргөтгөлийн барилга бүү хэл нэжгээд барилга барьчих орлоготой гэдэгт итгэж байна. Харин тус хийдийн өргөтгөлийн барилга гэснээс тухайн дэнжийн хүүхдүүдэд зориулан цэцэрлэг барьсан бол илүү өгөөжтэй байх байсан биз ээ гэх бодол өөрийн эрхгүй төрж байна.

Мөн геронотологийн эмнэлгийн үндсэн барилгын зарим хэсгийг үлдээж тендер зарлан гэрээ байгуулснаас гүйцэтгэл нь 3-4 жил үргэлжилсэн ба уг барилга нь 4 блоктой, анхны төсөвт өртөг нь 4.724.6 сая төгрөгөөр экспертизээр баталгаажсан, Алтай чуулгын барилгыг зураг төсөвгүйгээр 2007 оны төсвийн тухай хуульд 1.000.0 сая төгрөгөөр баталсан бөгөөд хэсэгчилсэн газрын зураг, төсвийг 3 удаа баталгаажуулан тухай бүрд нь тендер зарлан төсөвт өртөг 6.295.9 сая төгрөг болсон ч барилгын ажил бахь байдагаараа балгас болон хэдэн жилийн нүүр үзэж байгаа. Үүнтэй адил анхныхаа төсөвт өртгөө жил бүр нэмдэг ч ажил нь урагшилдаггүй хэд хэдэн барилга бий. Үүнд, Дархан-Уул аймгийн Дархан суманд 2200 суудалтай спорт цогцолбор орно. Анх 2011 онд 11.052.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй батлагдаж байсан бол 2013 онд 21.495.9 сая төгрөг болж өссөн байх жишээтэй. Үүнийгээ ажлын зураг тусгагдаагүй ажлууд нэмэгдсэн ба тэдгээрийн дотор зураг төсөвт гаднах инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил, зарим тоног төхөөрөмжийг тусгаагүй, барилгын хийц өөрчлөгдсөн, нэг блок  барилгын гадна ханын өөрчлөлт хийсэн учир нийт төсөвт өртөг 10.443.0 сая төгрөгөөр нэмэгдсэн хэмээн тайлбарлаж буй. Байн байн барилгын хийц, анхныхаа зураг төслөө үгүйсгээд байх байсан юм бол зураг төсөл гэгч асар том ажлыг хийлгээд байх хэрэг юун. Бас гаднах тохижилж, тоног төхөөрөмжөө “мартаж” байдаг нь хэцүү еэ.

Гэтэл үүнээс ч долоон дор асуудал бас байна. Өндөр хөгжилтэй орнуудын ашигладаг багаж, тоног төхөөрөмж бүү хэл захын малчны мэдээд хэлэх асуудлыг буруу тооцдог мэргэжилтнүүд байна цаана чинь. 1.5 метрийн гүнээс ус гарахыг бүү хэд нэлээд хэдэн метрийн гүнээс ус гарахыг газрыг нь шинжээд хэлдэг монгол ухаан бий. Гэтэл барилга барих гэж байгаа компани гүний ус 3.5 метрийн гүнээс гарах усыг зөв тооцож чадаагүй учраас үргэлжүүлэх боломжгүй болсон барилга байна. Завхан аймгийн Улиастай сумын Хөгжимт жүжгийн театрын барилгын инженер геологийн дүгнэлтийг “Гурван тэс” компани гаргахдаа 3.5 метрийн гүнд хөрсний ус илэрсэн гэж тусгасан боловч барилгын суурийн ажил эхлэх үед 1.5 метрийн гүнээс хөрсний ус гарч барилгын ажлыг зогсоожээ.

Дөнгөж барьж дуусгасан барилгын хана цууралт, суулт өгдөг ч мэргэжлийн хяналтынхан хүлээгээд авчихдаг нь хачирхалтай. Гэтэл барьж байгаа байгууламжийн хана нь цууралттай байсан тохиолдол ч байна. Тухайлбал, Ховд аймгийн төвийн цэвэр усны шугам, өргөтгөлин станцын шинэчлэлийн төсөл арга хэмжээний гүйцэтгэгч “Хүчит чулуу” ХХК нь гэрээний хугацаанд ажлаа дуусгаагүй, гэрээний хугацааг 3 удаа сунгасан, цутгасан усан сангийн хананд цууралт үүссэн гэх зэргээр барилгын ажлын чанар муу байсан учраас үргэлжүүлэх боломжгүй болжээ. Мөн Хэнтий аймгийн Биндэр сумын 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын сууринд ан цав гарсан учраас шинэ барилгад нэмэлт ажил хийх болсон, Сүхбаатар аймгийн 700 суудалтай спорт цогцолборын барилгыг барих явцад технологийн горим зөрчиж, хучилтыг хөлдөөснөөс барилгын ажлыг зогоосон, Хэнтийн аймгийн Хан Хэнтий чуулгын барилгыг зургийн дагуу хийгээгүйгээс чанарын шаардлага хангаагүй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын үйлчилгээний төвийн барилгын суурийн цутгалтын чанар хангалтгүй учраас цаашид ажил явуулж болохгүй болжээ.

Энэ мэтээр Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0,0” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл, хэрэгжилтийн явц байдалд аудит хийсний дүнд  төсвийн хөрөнгө мөнгийг салхинд хийсгэдэг нөхдүүдийн “но”-г илрүүлж чадлаа. Ер нь захиалагч  болон гүйцэтгэгч байгууллагууд батлагдсан зураг, төсвийг дур мэдэн өөрчилдөг, технологийн горим зөрчдөг, зураг, төсөвт дүгнэлт гаргаж буй байгууллагууд сайтар хянадаггүй, алдаа зөрчлийг илэрүүлдэггүй нь тухайн төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг нэмэгдүүлэх, гүйцэтгэл нь удааширдаг гэдгийг аудитынхан батлаад нотлоод өглөө шүү дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
Happy School-20% CASHBACK Бритточууддаа зориулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    15 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    30 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
    43 мин
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
    49 мин
  • Уламжлалт хоол, хүнс: Монголчууд шим тэжээлийн дутагдлаас “холуур” өнгөрсөн түүх
    54 мин
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
    57 мин
  • Сэлэнгийн Хушаат болон Ховдын Жаргалантад бороо хамгийн их оржээ
    1 цаг 9 мин
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
    1 цаг 19 мин
  • Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Хонг Конгийн багтай тоглоно
    1 цаг 19 мин
  • Виз гаргаж өгнө, гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө гэж залилан мэхэлсэн 22 удаагийн гэмт хэрэг бүртгэгджээ
    2 цаг 1 мин
  • Олон түвшний уулзвар барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна
    2 цаг 4 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
    2 цаг 7 мин
  • Зурхай: Зэтгэрийг номхотгоход сайн өдөр
    2 цаг 9 мин
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
    2 цаг 15 мин
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
    2 цаг 55 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    3 цаг 39 мин
  • Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    3 цаг 44 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан, аадар бороо орно
    3 цаг 52 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ
    17 цаг 35 мин
  • Ирэх сард хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, гол мөрөн үерлэж болзошгүй байна
    17 цаг 57 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
  • Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
  • Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа
  • Владимир Путин БНХАУ-ын ялалтын парадад ЗОЧЛОХ уу?
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК