
Энэ өдөр тус хувьцааг тус бүрийг нь 36340 төгрөгөөр худалдан авах 15 захиалга, 42000 төгрөгөөр зарах нэг захиалга брокер диллерийн компаниудад ирсэн бөгөөд нийт 100 ширхэг хувьцаа арилжаалагдсан байна.
Өнөөдрийн их бууралттай үнэт цаасны жагсаалтад мөн “Увс чацаргана” 4.16 хувь, “Шарын гол” 1.76 хувь, “Улсын их дэлгүүр” 1.65 хувь, “Женко тур бюро” 0.99 хувийн бууралттайгаар тус тус бичигджээ.