
Нийт 33 төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн сангийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй журмууд, Эрсдлийн удирдлага, Сүлжээний аюулгүй байдлын талаар холбогдох сургалтыг хүргэлээ.
“Төрийн сангийн сургалтын хөтөлбөр”-ийг батлуулан үе шаттайгаар аймаг, нийслэл, дүүргийн төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцооны мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулдаг юм.