
2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр банкууд төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 53.0 сая ам.доллар нийлүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.