
Бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх үүднээс 2 төрлийн баяжуулалтын технологи /элсээр баяжуулах болон агаарын чичиргээт ширээ/-ийг хослуулан хэрэглэсэн байна. Туршилтын дүнгээс харахад, элсээр баяжуулах технологиор 10-35 мм, агаарын чичиргээт ширээгээр 0.5-10 мм ширхэглэг бүхий нүүрсийг тус тус ангилан ялгаж байна. Гарц нь 9.2 хувийн үнслэгтэй нөхцлөөр 86.6 хувь, хэрэв үнслэгийг 10 хувьд хүргэвэл 89.3 хувь болохоор байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Энэ технологийн онцлог нь “дусал ч” ус хэрэглэхгүй, ашиглалтын зардал харьцангуй бага гэдгээрээ давуу талтай болохыг японы мэргэжилтнүүд тэмдэглэж байв.
Туршилтыг цаашид үргэлжлүүлнэ. 0.5 мм-ээс бага хэмжээний ширхэглэг бүхий нунтаг нүүрсийг хэрхэн ашиглах, монголын элсний нарийвчилсан судалгаа хийх, улмаар бага оврын хагас үйлдвэрлэлийн зориулалт бүхий туршилтын үйлдвэр байгуулах боломжийг эрэлхийлэх зэрэг асуудлууд шийдлээ хүлээж байна.