
Сургалтад тус телевизийн 20 гаруй сэтгүүлч, редактор хамрагдсан бөгөөд статистикийн мэдээллийг хүссэн үедээ www.1212.mn сайтаас авч ашиглах дэвшилтэт технологийн сургалтад хамрагдсандаа таатай байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн өнөөгийн хэрэгцээ болсон ухаалаг гар утсандаа ҮСХ-ноос боловсруулан гаргасан аппликейшнуудыг татан суулгаж статистикийн мэдээллийг ажил мэргэжилдээ ашиглах боломжтойг сургалтын үеэр заасан нь цаг хугацаатай уралдан олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэдэг сэтгүүлчдэд бүтээмжээ нэмэгдүүлэх, нийтлэлийн чанарыг сайжруулахад ач холбогдолтой боллоо.