
Топ-20 индекст гарсан өөрчлөлтийн тухайд мөн л бууралттай байв. Өнөөдөр тус индекс 58.95 төгрөгөөр буюу 0.36 хувиар буурсан байна. Ингэснээр индексийн дүн 16,361.71 төгрөг болж байна.
Энэ өдөр хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас “Гермес Центр”-ийн хувьцаа байв. Тус хувьцаа 15,987 ширхэг арилжигдаж 2,565,907 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Харин хамгийн өндөр дүнтэй арилжигдсан үнэт цаас “Таван толгой” компанийн хувьцаа 2814 ширхэг арилжигдаж 14,526,770 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна