
Өнөөдөр энэхүү үнэт цаасыг тус бүрийг нь 3452 төгрөгөөр 839 ширхэгийг худалдан авах захиалга брокер диллерийн компаниудад ирсэн бөгөөд зарах захиалга бүртгэгдээгүй байна. Үүнээс 61 ширхэг нь арилжигдсан байна. Энэ үнэт цаас нь өнөөдөр Б самбарт дангаараа арилжигдсан юм.
Үүнээс гадна “Сор” 14.65 хувь, “Нако түлш” 13.04 хувь, “Женко тур бюро” 1.12 хувийн өсөлттэйгөөр хамгийн их өсөлттэй үнэт цаасны жагсаалтад бүртгэгджээ.