
Ямааны ноолуурын хувьд 1001 богцыг арилжжээ. Нэг богц ноолуурын үнэ 890,000 төгрөг байв. Ингэснээр гүйлгээний дүн 890,890,000 төгрөг болсон байна. Нэг богц ноолуур нь 10 кг жинтэй.
Харин завод ноосны тухайд цайвар өнгийн нь 283 богц, бараан өнгийн нь 423 богц арилжигдсан байна. Ханшийн хувьд цайвар өнгийн ноос 170,000 төгрөг, бараан өнгийн ноос 160,000 төгрөг бөгөөд нэг богц ноос мөн 10 кг жинтэй. Ингэснээр завод ноос өнөөдөр нийт 116,270,000 төгрөгийн үнийн дүнтэй арилжигджээ.