
Нийт хувьцааны 54.6 хувь буюу 31,553 ширхэг хувьцааг нэгдмэл сонирхолтой этгээд болох Ц.Ганболд, Б.Петр нарт, 45.4 хувь буюу 26,282 ширхэг нь тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байдаг юм.
Тус компани 1991 оны 12 дугаар сарын 30-нд байгуулагдсан бөгөөд 1992 оны 4 дүгээр сарын 12-нд МХБ-д бүртгүүлжээ. Төв аймгийн Зуунмод хотноо төвтэй барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Энгийн хувьцаа арилжаалдаг ба хаалтын ханш 128 төгрөг байна.