
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 31.3 сая ам.доллар буюу 1.6 хувь, импортын хэмжээ 209.0 сая ам.доллар буюу 17.3 хувиар буурчээ. Харин экспортын хэмжээ 177.7 сая ам.доллараар буюу 22.0 хувиар өссөн байна. Өмнөх оны мөн үед гадаад худалдааны алдагдал 395.8 сая ам.долларт хүрч байсан. Ийнхүү алдагдал буурч байгааг импорт буурч, экспорт нэмэгдэж буйтай холбон тайлбарлаж байна.
Сэтгэгдэл (1)