
Монгол банк энэ онд инфляцийг найм болон түүнээс доош хувьд барина гэж төлөвлөсөн. Үүний дагуу бодлогын арга хэмжээнүүд хийгдэж буй бөгөөд хүлээлт ёсоор бол энэ оны хоёрдугаар хагасаас хойш эдийн засгийн нөхцөл байдал сайжрахаар байгаа. Үүнтэй холбоотойгоор инцляци ч бас энэ онд найм ба түүнээс бага хувьтай гарах бүрэн боломжтой гэж байгаа юм.