зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ухаалаг төрөөс ухраад байна!

2014-4-15
0
ЖИРГЭХ

TOM(Японд байгаа миний Ерөнхийлөгчид ... захиа)
 
Сайн байна уу? Эрхэм ерөнхийлөгч өө. Энэ захиа очих өдрийн мэндийг тандаа хүргэе. Бие тэнхээ нь сайн биз дээ. Хагалгаа амжилттай боллоо гэдэг мэдээ сонсоод хүний өөрийнгүй л бүгд баяртай байна. Мэдээж танд их л олон мессэж захиа, зарим нь бүүр цэцэг, хадаг яндар, Ганданд уншуулсан хурал номын тасалбараа хүртэл явуулж байгаа биз дээ. Наагуур чинь сакура цэцэглээд сайхан байгаа байх даа. Манай энүүгээр тогтуун сайхан, уржигдархан үүрээр бороо ороод жигтэйхэн сайхан байна. Зун болсоон. Өдөртөө нар шарж, хүмүүс нимгэн цамцтай л явцгааж байгаа.

Таныг хүмүүс олон жил сууж хөдөлгөөн муутай байснаас боллоо гэж ярилцаж байна лээ. Суугаа ажилтай улсууд “тээр Ерөнхийлөгч шиг болов оо, завсар зайгаар нь сайн хөдөл” гэж бие биедээ ярьж байна лээ.
 
“Таны өрөө хавиар”

Саарал ордон хавиар хөгийн юм ихтэй байна аа. Таны санаачилсан нөгөө “Ухаалаг  төр”-өөс ээлж ээлжээрээ л ухарч гүйгээд завсарлага аваад байгаа. Яагаав таныг явахаас өмнө хаврын чуулган 10 хоногийн өмнө дууссан биз дээ. Тэр чинь энэ “давхар дээлгүй ухаалаг төр” гэдгээс боллоо гэж ярьцгааж байгаа. Уг нь II хүний санаагаар бол хаврын чуулганы сүүлийн нэг, хоёр өдөр нь 20 гаруй хуулийг “шударчих” санаатай байтал “давхар дээлтэй тэнэг төрийг – "дан дээлтэй ухаалаг төр” болгох хууль орж ирэх хугацаа болоод хүчээр “стоп кран” татчихсан нь өнөөдөр ч үргэлжилж байна.

Энэ удаад МАХН-ынхан “ухаалаг төр”-өөс 5 хоног ухарчихлаа. Саарал ордонд “битүү хор” явж байна гэж улсууд “жиргэж” байна лээ. 5 хоногт нь багтаагаад АН-ын бүлгийн хэдэн гишүүдийг “давхар дээлтэй тэнэг төр” байх нь дээрээ гэж ятгаж өврийг нь түнтийтэл мөнгө чихэж, түрийг нь хавдтал доллар чигжих их ажил “амлаж аваад” үзэж байгаа юм байна.

Ж.Батзандан нарын үзэл бодол чанга хатуу хэдэн сайхан нөхдүүд уг нь байна аа байна. Гэхдээ цаад хэдийг чинь ёстой нэг үйлийг нь үзэж үстэй толгойноос нь зулгааж байх шиг байна. Нэг хэсэг “Элсний 13” гэж хэдэн гишүүнийг нэрлэж үйл тамыг нь иддэг байсан шиг тэр үеийн хувь заяаг энэ үеийн “Оушений 13” эдэлж байгаа бололтой.
 
Миний дүү яагаад уйлаад байгаан? “зүгээр л .. .”
 
Хүний газар гүний усанд хүнд өвчинтэй тэмцэлдэж байгаа таныг одоо харин жаахан инээлгэе, байз.
За танай энэ “данхар шүгэл” гээд ёстой нэг бүтэхгүй “түнжин толгой” байна аа. Чуулган эхлэхийн урд хагас бүтэн сайнд Сөүлийн казиногийн VIP-д л сууж яваа дуулдсан. Уг нь ажил ихтэй баймаар.

Өдөржин шөнөжин казинодоод ирсэн амьтны толгойноос юу гарах вэ дээ, хэсэг жаахан харж сууснаа намынхандаа загнуулсан уу, яасан “ухаалаг төртэй болъё хуулиа бариад чуулганы санал хураалтад оролцохгүй байхыг уриалж байна” гэсэн цөөнхийн бүлгийн даргыг “ёс зүйн дэд хороонд шалгуулна” гээд л ёстой нэг “нүд рүүгээ хуруугаа хийж” байх юм. “Чуулганы хуралдаанд оролцож санал өгөхгүй” гэсэн Ц.Баярсайхан сайдын нэрээр хэвлэлийн хурал зарлаж байснаа сайд ч байхгүй мань “ данхар шүгэл” өөрөө гарч ирснээ хэдэн сэтгүүлчдийг загнаж загнаж явсан. Ууртай байна лээ, базарваань. Баастай бурхан болсон бололтой. Өөрийнх нь намын “давхар дээлтнүүдэд” хууль сануулсан бичиг өгч болохгүй юм байх аа. Яг юу яриад байгааг нь сэтгүүлчид ч ойлгоогүй бөгөөд “ Миний дүү яагаад уйлаад байгаан? гэж асуусан сэтгүүлчийн асуултад Зүгээр ллл ”гэж хариулсан хэмээн савж унатлаа инээлдсэн дээ.

Ер нь энэ  АН-ын бүлгийн хэдэн гишүүд өөрсдийгөө шил толь шиг хүрж болохгүй, харж болохгүй л гэж бодоод байх шиг. Уг нь бол толь шилийг сайн нулимж байгаад өдөр тутмын сониноор сайн арчаад өгвөл гялалздаг биз дээ?

Ёстой нэг буланд шахуулсан амьтан тийчлээд л байна. Хэрвээ МАН-ын бүлгийнхний анхааруулаад байгаа тэр хуулиар нь явахгүй бол УИХ-ын даргын асуудлыг өргөн барина гээд II хүнийг “шалчихсан” байгаа. II хүн мэдээж хуулиар нь явуулаад “давхар дээлтэй” сайдуудыг чуулганаас хөөгөөд гаргах нь мэдээж юм.
 
“Өөр сонин сайхан”
 

Өөр сонин сайхан ихтэй байна оо. АН-ын бүлгийн хурал дээр нэг сайхан гар “Өөр сайд болчихоор хүн энд ч, гудамжинд ч алга” гээд л аваад хаясан шүү! Ёстой газрын татах хүчнээс  тээр хол тасарсан нь харагдаж байгаа биз? Бас нэг сайд өнгөрсөн 7 хоногт зурагтаар “Ерөнхий сайд УИХ-ыг тараах ч эрхтэй болох нь зөв” гээд л аваад хаясан. Таны хэлдгээр ёстой “эмээл хазааргүй тонгочиж байна аа”.  Өнгөрсөн долоо хоногийн хамгийн аймаар супер онигоо нь  Ерөнхий сайдын юуны ч юм бүү мэд зөвлөх гээд сумочин нөхөр “Ерөнхий сайдыг жижиг сажиг юмаар аль болох ядраахгүйг боддог” гээд л сонины нүүр дүүрэн ярилцлага өгөөд л “сумраад” байна лээ. Бөөн инээдэм болсон. Харин АТГ-ын хийсэн мэдээлэл Ерөнхий сайдад ёстой ханиадам болж байх шиг байна.

Зайлуул хөөрхий охиныг нь “Цэвэр агаар” сангийн мөнгийг идэлцсэн гэж шалгаад байгаа юм байна лээ. Уг нь бол хөгжилтэй мундаг орнуудад ийм яриа гарсан л бол хэнбугай нь ч гэсэн огцроод л шалгуулаад л байдаг биз. Манай энэ “задгай цагаан” гуайд тоож байгаа юм огт алга.

Та хүртэл УИХ-ын гишүүнээс татгалзаж байгаад л шалгуулаад эргээд хүрээд ирж байсан нэн шинэ үеийн түүх байж л байна даг. За тэр ордны коридорт хөшилдсөн, сүгсэлзсэн, чанга чанга инээлдсэн тарган шар зөвлөхүүдийг нь бол бүүр хэлэх ч юм биш ээ. Харсан бүхнээ худалдаж авчих гээд л, хялалзсан бүхнээ барьж хорьчих гээд л дэлхий хотолзуулсан хэдэн “ардчилагч зөвлөхүүд” энэ ордонд ч ёстой цахиж байна даа, Ерөнхийлөгч минь.

Танд энэхүү захиаг хүргэх гэж их л хичээлээ. Габи, Сайнаа хоёр руу “жиргэлээ”. Ш.Батцэцэг эгч элчин болоод, Д.Одхүү ах усан цахилгаан станц гээд, Ё.Отгонбаяр ах оройдоо түүхээ саваад, Ч.Хүрэлбаатар гуай жилийн өмнө “энэ эрчээрээ доллар 1800 хүрлээ шдээ” гэж байсан бичлэгээ гаргаж од болоод л, Бээнз эгч“ гэртээ тамхи татахгүй ”байх хууль сэдэж хүний дургуй хүргээд л явцгааж л байна.

Та Twitter-ээ өөрөө хөтөлж байгаа биз дээ? Жиргэцэн байгаа шүү. Манайхан цөм сайн, жиргээчид ч мөн сайн. Ер нь нэг ороод амар мэндээ мэдчихээрэй. Ойрд орж ирэхгүй яасын ийсийн гээд асуух ч улс их л байх юм.

Давхар дээлтэй тэнэг төрийг таягдан хаяж, дан дээлтэй ухаалаг төртэй болохын төлөө ажилцгаая. За жиргээнд уулзацгаая, эрхэм Ерөнхийлөгч өө!
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны "TDB Skill Lab" сургалтын платформ нэвтрүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (49.0.155.74)
    saihan bichjee. bayar hurgeye
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    1 цаг 17 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    2 цаг 28 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    3 цаг 2 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    3 цаг 9 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    3 цаг 37 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    4 цаг 16 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    4 цаг 30 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    4 цаг 47 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    5 цаг 47 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    6 цаг 25 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    6 цаг 31 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    6 цаг 46 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    6 цаг 58 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    6 цаг 59 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    7 цаг 58 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    8 цаг 13 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    9 цаг 48 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    9 цаг 53 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    22 цаг 16 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК