зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Өнөрбаяр: Чингис бондын зарцуулалт Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчсөн

2014-4-29
0
ЖИРГЭХ
“Чингис” бонд, “Самурай” бондын гэрээг ард түмэнд үзүүлэх, бондын мөнгөний зарцуулалтыг ил тод болгох асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх Г.Өнөрбаяртай ярилцлаа.
   Snapshot_2014-04-29_113540 “Чингис” бонд, “Самурай” бондын гэрээг ард түмэнд үзүүлэх, бондын мөнгөний зарцуулалтыг ил тод болгох асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх Г.Өнөрбаяртай ярилцлаа.

-Бондуудын зарцуу­лал­тыг ил болгохыг шаардаж байгаа гэлээ. Гэхдээ Хөгж­лийн банкнаас саяхан энэ танилцуулгыг олон нийтэд хийсэн шүү дээ?

-“Зэрэг нэмэхийн өмнө” кинонд “Еэвэнгийн нөгөө тал нь хаана байна” гэдэг хэсэг гардаг даа. Яг түүн шиг л зүйл болоод байгаа юм. Чингис бондын зарцуулалтыг ил болгоё гэхээр хэдхэн зүйлийг ярьдаг. Тухайлбал “Гудамж” төслийн зарцуулалтыг бүхэлд нь биш, задаргаатай нь нийтэд дэлгэмээр байна. Уг төсөлд нийт 47.6 тэрбум төгрөг, дараа нь 1.9 сая ам.долларын санхүүжилт хийсэн байдаг. Нийт зардлыг нь тавьчихаад яаж задарч байгааг нь хэлэхгүй нуугаад байгаа юм.

Энэ төсөл дотроо 33 уулзвараар задарч байгаа. Бас гэрэлтүүлэг, тохижилт гээд задарна. Ингээд “Гудамж” төсөлд оролцсон аж ахуйн нэгжийн тоо асар олон болно. Миний хувьд үүнийхээ за­дар­­гааг үзүүлээч гэдэг хүсэлт та­виад байгаа. Түүнээс биш нэгдсэн дүн хүмүүст нээлттэй байгаа. Нө­гөөтэйгүүр ямар компаниуд байгаа юм бэ. Тэднийг нэр устай нь зарла гэж байгаа. Ард түмэн ямар уулзварыг хэдэн төгрөгөөр санхүүжүүлэв, гэрэлтүүлэг нь хэд болов гээд олон зүйлийг сонирхож байна. Тиймээс компани тус бүртэй нь байгуулсан гэрээг олон нийтэд үзүүлээч гэдгийг хэлж байгаа.

-Бондын мөнгөний эргэн төлөлт чамлалттай байна. Энэ юунаас болж байгаа вэ?

-Бондын мөнгөний эргэн тө­лөлтийг одоогоор “МИАТ” л хийсэн байгаа. Бусад нь ямар нэгэн эргэн төлөлт хийгээгүй гэсэн. Гэхдээ бидний хувьд эргэн төлөлт шаардах нь нэн тэргүүний асуудал биш. Учир нь Хөгжлийн банкны энэ санхүүжилт урт удаан хугацаанд ашгаа өгөх төслүүдэд зориулагдах ёстой.

Гэтэл “Гудамж” төсөлд хий­чи­хээр эргэн төлөлтийг нь хэн хийх вэ. Төр хийх юм уу, ойлгомжгүй байна. Тиймээс л эргэн төлөлтийн графикуудаа олон нийтэд мэдээл­лээч гэдгийг шаардаж байгаа. Ту­хайлбал тэдэн онд, тийм төслөөс, тийм компаниас, ийм тоотой мөнгө орж ирнэ гэдэг бодитой зүйлийг ил болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол 2017 оноос эхлээд манай улс бондын зарцуулалтад 500 сая ам.долларыг нэг өдөрт шууд өгөх ёстой болно. Ирэх хоёр жилд улсын төсөв нэг жилдээ 250 сая ам.долларын ашиг­тай байж эхний 500 сая ам.долларыг төлөх болж байна.

-Бондын мөнгийг төсөвт суул­гаагүй байж эргэн төлөхдөө төс­­­вөөс гаргах нь шударга бус гэсэн та­ны байр сууриа тодруулахгүй юу?

-Уг нь энэ хуулиараа “Чин­гис”, “Самурай” бондын мөнгийг зөв­хөн улсын төсөвт тусгаж, УИХ-аар баталсан төсөл, арга хэм­жээ, хөтөлбөрүүдийг л санхүү­жүүлэх ёстой. Гэтэл УИХ-аар оруулалгүй Засгийн газар дур мэдэн зарцуулчихлаа. Засгийн газар ингэж төсөвт суулгалгүй зарцуулчихаад “Чингис” бондын үндсэн төлбөр, хүүг улсын төсвөөс гарга гэж тогтоол гаргасан. Зас­гийн газрын тогтоолуудыг үзэхэд “Бондын мөнгөний үндсэн төлбөр болон хүү, хүүгийн төлбөрт шаар­дагдах мөнгийг тухай бүрт нь улсын төсөвт суулгаж явна” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл энэ мөн­гөний зарцуулалтыг улсын төсөвт тусгаагүй мөртлөө, хүү болоод төл­бөрийг нь улсын төсвөөс гаргана гэж байгаа нь шударга бус хэрэг.

-Хөгжлийн банкинд аудитын шалгалт оруулах ёстой гэж байна. Уг нь тус банк гадна, дотны хэд хэ­­дэн байгууллагаар аудитын шал­­галт хийлгэсэн гэж мэдээлсэн. Таны хувьд ямар төрлийн шалгалт хийхийг шаардаж байгаа юм бэ?

-Хөгжлийн банк аудитын шал­галт хийлгэсэн гэж яриад байгаа. Тэр шалгалтынхаа тайланг ил бол­гооч, гадны болон дотоодын ямар байгууллагууд энэ шалгалтыг хий­сэн юм. Аудитын шалгалт хийсэн байгууллагуудаа нэр, устай нь ил болгох ёстой. Яагаад гэвэл энэ аудитын бай­гууллгын үнэлгээ зөв үү гэдэг дээр хэсэг хугацааны дараа хариуц­лагын асуудал яригдана. Цаашилбал тэдгээр газруудтай нь ч хариуцлагын асуудал ярьж мэднэ. Мөн аудитын байгууллагуудаас гадна улстөрийн намууд, иргэний нийг­мийн байгууллагуудын төлөөл­­лийг Хөгжлийн банкинд шалгал­таар оруулах шаардлагатай байна.

-Бондоос үлдсэн мөнгөөр санхүүжүүлнэ гэх 888 төслийн тухайд?

-1990 оны эхэн үед манайхан хувьчлал хийгээд хүн бүр цэнхэр, ягаан тасалбар гэж шуугиж байсан. Түүнтэй адил өнөөдөр хүн бүр нэг төсөл бариад бондын мөнгөний хойноос хөөцөлддөг замбараагүй байдал бий боллоо. Хүн болгон “Чингис” бондын мөнгөнөөс олж өгөөч гэж ярьдаг болж. Уг нь ингэж замбараагүй зар­цуулагдах ёсгүйг ҮАБЗ аль эрт, жил хагасын өмнө сануулсан байдаг юм. Бидний зүгээс компаниудтай хийсэн гэрээгээ нийтэд ил болгооч гэж шаардаж байгаа юм.

-Сүүлийн үед дахиад бонд гаргах тухай яригдах боллоо. Энэ хэр оновчтой вэ?

-Өмнөхөө ингэж бантан болгочихоод АН-ынхан дахиад л өр зээлийн эрэлд гарлаа. 2012 онд УИХ-аас 52 дугаар тогтоол гэж гарсан. Уг тогтоолыг батлахдаа цөөнхийн бүлгийг байлцуулаагүй. Тэр тогтоолоороо Монгол Улс таван тэрбум ам.долларын бонд гаргах эрхийг нээсэн шүү дээ. Түүнээс одоогийн байдлаар ойролцоогоор Чингис, Самурай гээд 1.9 орчим сая ам.долларын бонд гаргачихаад байна. Харин одоо үлдсэнийг нь босгоно гэдэг асуудал яриад байна. Гэтэл манай улсын зээлжих зэрэглэл “+B” байхад Чингис бон­­дыг гаргасан. Харин өнөөдөр энэ зэрэглэл “-В” болчихсон. Тэгэ­­хээр олон улсын зах зээлээс илүү өндөр үнээр зээл авна гэсэн үг. Нөгөөтэйгүүр бидэнд итгэж бонд гаргаж өгөх бизнесийн байгуул­ла­гуудын тоо цөөрсөн. Учир нь өмнөх бондын зарцуулалт нь замбараагүй, эргэн төлөгдөх нөхцөл муу. Тий­мээс Ерөнхийлөгч сая “Монгол Улсад улстөрийн зорилготой эсвэл асар өндөр хүүтэй санхүүжилт орж ирнэ” гэж хэлсэн.

-Үүнтэй зэрэгцээд нийслэл хүртэл бонд гаргах талаар яриад эхэлчихлээ. Үнэхээр дахиад энэ олон бондын эрэлт байгаа юм уу. Нийслэл тусдаа бонд гаргах нь хэр зохимжтой вэ?

-Улс нь бонд авчихаад бай­хад нийслэл тусдаа 400 сая ам.долларын бонд гаргана гэж яриад байна. Энэ байдал цаашид даамжирвал аймгууд тусдаа бонд гаргана гэж гүйхийг ч үгүйсгэх арга алга. Чингис бондын зарцуулалт Үндсэн хууль, Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрччихсөн байгаа. Төсвийн тухай хуульд “Монгол Улсын төсөв иж бүрэн, үнэн зөв ил тод, хариуцлагатай байх ёстой” гээд маш тод бий. Гэтэл өнөөдөр энэ бондууд ил тод байна уу гэвэл худлаа, бүх зүйл хаалттай байна. “Чингис”, “Самурай” бондын гэрээг ил болгооч гэхээр үзүүлэхгүй байна шүү дээ. Бид өнөөдөр энэ бондуудын гэрээг үзэхгүйгээр цаашид асуудал ярихад их хүндрэлтэй.

-Бондын мөнгийг банкуудад хадгалуулсан гэх яриа байна. Энэ хэр бодитой вэ?


-Ийм яриа байгаа нь үнэн. Гэхдээ монголын банкинд байгаа гэдэг нь эргэлзээтэй. Хэрвээ байгаа бол батлах хэрэгтэй. Хадгалж байгаа юм бол хүү нь хэд болсон, хүүгээс хүү тооцох, түүнээс хэдий хэмжээний ашиг олсон, тэр мөнгө юунд зарцуулагдаж байгаа вэ гээд олон асуулт гарна. Тиймээс банкуудтай хийсэн гэрээгээ ил болгооч гэдэг шаардлага тавьж байгаа. Тэгж байж эргэн төлөлтийн нөхцөл байдлыг ярилцмаар байна. Зарим сайд бондын мөнгийг банкуудад байршуулчихаад төс­лүүдэд өгөхгүй байлгаад байна гэх хардлага их гарлаа. Үүний цаана хүүгээс хүү тооцож байгаа байхгүй юу. Энэ мөнгө улсын төсөв, бон­дын эргэн төлөлт эсвэл сайдын халаасны алинд нь орж байгааг ил болгох хэрэгтэй.

-Иргэд энэ бондуудын мөнгийг орон нутгийн автозам, “Гудамж” төсөлд зарцуулсан гэхээс өөр мэдээлэл хомс байгаа. Ер нь эдгээр зүйлст зарцуулах нь хэр зохистой вэ?

-Яг үнэндээ ТОСК, “Гудамж” төсөл, сурагчийн дүрэмт хувцас зэрэгт зарцуул гэж хэлээгүй. Энэ шийдвэрийг гаргасныхаа хариуц­лагыг Засгийн газар хүлээх ёстой. Яагаад гэвэл энэ мөнгө орж ирэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал Монгол Ул­­сын хөгжлийг түргэтгэх, эдийн засгийн суурь болох том төслүү­­дэд зарцуулна гэсэн бай­гаа. Ерөн­­хийлөгч саяхан өгсөн ярилц­­­лагын­хаа үеэр “ҮАБЗ-ийн зөвлөм­­­жийг хэрхэн биелүүлснээ тайлаг­на гэхэд надад тайлагнаагүй зур­гаан сар болж байна” гэж хэл­сэн. Улсынхаа Ерөнхийлөгчийн шаард­­­лагад, ҮАБЗ-дөө тайлан тавих­­­гүй зугтаад байгаа Засгийн газар арай дэндэж байгаагийн илрэл биш үү. Засгийн газар дур мэдэж гад­наас авсан зээлээ УИХ-аар батлуу­­лахгүйгээр зарцуулж байгаа. Энэ нь Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа үйлдэл. Үү­нийг аль салбарт зарцуулах, хуваа­рилах тухай эрх нь ганцхан УИХ-д байх ёстой. Гэхдээ УИХ нь ч энэ зарцуулалтад хяналт тавьж чадахгүй байна. Энэ үзэгдэл бол манайд засаг­лалын хямрал бодитой нүүрлэсний нэг илрэл. Монгол Улс нэгдсэн төсвөөсөө гадна Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн, “Саму­рай”, “Чингис” бондын, Хөгжлийн банк­ны гээд олон төсөв­тэй бол­чих­лоо. Тэгэ­хээр энэ бүхний хариуц­лагыг Засгийн газар хүлээх ёстой.

Эх сурвалж: Өглөөний сонин
0
ЖИРГЭХ
Санал болгох
“GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
Happy School-20% CASHBACK Бритточууддаа зориулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ХАХАХАХ (203.169.53.11)
    Өнөрөө өөрийгөө хол явнаа гээд биччиж IP-нь мөн байна. Чи бол Сү. Батболдын юу долоогч билээ. Жүжиглэхээ больж үз
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.89.210)
    Үнэн шдээ. Энэ залуу чинь харин овоо хол явах нөхөр байна даа
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.194.114.82)
    зөв шударга яридаг хүн байна
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    15 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    16 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    29 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    30 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    31 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    34 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    38 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    46 мин
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    15 цаг 58 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    16 цаг 22 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    16 цаг 24 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    16 цаг 36 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    16 цаг 56 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    17 цаг 2 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    17 цаг 14 мин
  • У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
    18 цаг 28 мин
  • Бага тойруугийн 16 байршилд 719 ширхэг мопед, скүүтерийн тэмдэглэгээ бүхий зогсоол хийлээ
    19 цаг 16 мин
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
    19 цаг 54 мин
  • ZYX Technology Рояаль Олон Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    20 цаг 6 мин
  • Лхагва гарагаас эхлэн 20 хоногийн хугацаанд дугаарын тэгш, сондгойгоор зорчино
    20 цаг 15 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК