
Цаашид алтны олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкны ерөнхийлөгч, Эдийн засгийн хөгжлийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар “Алтны салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох арга хэмжээ”-ний хөтөлбөрийг батлан гаргалаа.
Тус хөтөлбөрт хамрагдахаар “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 35 компани хүсэлт ирүүлсэн байна. Эдгээр компаниуд “Санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арилжааны банкуудын тавьсан Уулын ажлын төлөвлөгөөг батлуулсан байх, төсөл хэрэгжүүлэх хангалттай нөөцтэй байх зэрэг шаардлагуудыг хангасан байх ёстой аж.
24tsag.mn