
Төрийн өмчит тус компани бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлдэг байна. Лондоны металлын биржид он гарснаас хойш хөнгөн цагааны үнэ 14 хувиар доошилсон тооцоо гарчээ. “Чалко”-гийн зүгээс энэ оны хагаст алдагдал нь түүхэн дээд хэмжээндээ хүрч магадгүй гэж мэдэгдлээ.
БНХАУ-ын хөнгөн цагаан хайлуулагчид ирэх саруудад үйлдвэрлэлээ хоёр сая тонноор багасгах төлөвтэй байгааг нэгэн компанийн төлөөлөл “Reuters’’-т ярьжээ. Тус улсын “China Hongqiao Group” компани “Бүтээгдэхүүний илүүдэл бий болсон нь жижиг компаниудыг сүйрэлд хөтлөх нь” хэмээн мэдэгдэж байв.
Сэтгэгдэл (1)