
Чингис” бондын зарцуулалтыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байгаа бөгөөд энэ хөрөнгийг хэрхэн, яаж захиран зарцуулахыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болгондоо УИХ-д заавал тайлагнаж байхыг Ерөнхийлөгч үүрэгдсэн билээ.
Мөн Засгийн газрын үнэт цаасны зарцуулалтыг нэг бүрээр нь тайлагнаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ҮАБЗ-өөр хэлэлцүүлэхийг ч Ерөнхийлөгч үүрэг болгосон. Үүний дагуу Эдийн засгийн хөгжлийн яамнаас албан бичгээр “Чингис” бондын зарцуулалтын талаарх мэдээллийг ҮАБЗ-д хүргүүлсэн боловч тодорхой дүгнэлт хийж шийдвэр гаргахад хангалтгүй мэдээлэл байна хэмээн үзжээ.
Д.Ундрах /24tsag.mn/