
Өчигөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн 1324 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 40 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 6, хулгайлах 13, танхайрах 5, дээрэм 1, залилан 1, зам тээврийн хэрэг 9, гэмтсэн хүн 12, осол 5 бүртгэгдсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/